Үүгээр ч зогсохгүй Ган-Очирын дэлгэж буй баримтууд эрх баригчдын булхайг олонд дэлгэж, багагүй шуугиан дэгдээж байсан болохоор түүнийг дарамтлах, хавчих, мөрдөх мэтээр Монголд амьдрах нөхцөлгүй болгож байгаа болохоор хүний эрхийн байгууллагад хандан улмаар Монголоос явахаа мэдэгдэж байв.
Ган-Очирыг сошиал орчинд харлуулах мэдээллийг дандаа хуурамч фэйсбүүк хаягнаас олон тоотой цацаж байсан нь анхаарал татмаар. Харин түүний эхнэр Ган-Очирт зодуулж дарамтлуулж байсан гэх мэдэгдэл цахим орчинд нэгэн эмэгтэйн хамт хийснээс хойш нийгэмд янз янзын байр суурь илэрхийлэгдэж байна.
Нөхөр нь авлигалдын дарамтад өртсөн байж болзошгүй нөхцөлд эхнэр нь гэнэтхэн дарамтлуулж, хүчирхийлүүлж байснаа мэдэгдэнэ гэдэг цаагуураа хардлага төрүүлэх олон шалтгаантай юм. Нэгдүгээрт хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь үнэн бол урьд нь энэ тухайгаа зохих ёсны байгууллагад хандан таслан зогсоох боломжгүй байсан уу.
Мөн Францын цагдаагийн газарт эхнэрийнх нь гомдлоор Монгол Улсын иргэн Ган-Очирыг барьж хориод байгаа нь нөхрөө харь элэгтэнд барьж өгөн шоронд хориулах сэтгэл айлын эхнэрээс гараад зогсохгүй үүнийхээ дараа Монголын эрх баригчдыг өмгөөлж хамгаалсан утгатай зүйл ярих нь хүн чанарын хэлтэрхийгүй цэвдэг цаг үе нэгэнт иржээ хэмээн харуусахад хүргэнэ. Ялангуяа сонгууль луйвардаж эрх барьсан байж болзошгүй баримтыг голлон няцааж нөхрөө буруутгаж буй нь эрх баригчид ийм мэдэгдэл хийлгэхэд хүргэсэн үү буюу айлын эхнэрийг нөхрөөс нь урвуулах хүртлээ ялзарсан этгээдүүдийн дор төр дэнжигнэж байна уу хэмээн хардах зарим өнцөг ажиглагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1