Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    ОБЕГ: Олдоогүй хоёр иргэн шатахууны агуулгахын дотогш унасан байх магадлалтай

    Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг 18:44 цагт бүрэн унтраасан.
    Харамсалтай нь, Резервуарт гал түймэр гарахаас өмнө хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гурав нь оржээ. Дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

    Харин нөгөө хоёр иргэнийг одоог хүртэл олоогүй бөгөөд тэднийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

    Онцгой байдлын ерөнхий газраас хайгуулыг үргэлжүүлж, нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
    Монголд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй юм байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ