Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Хүнс хоолны аюулгүй байдлыг хангах 5 зарчим

    ХҮНС ХООЛНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗАРЧИМ:

    – Цэвэр байлга.

    – Болсон, түүхий хүнсийг тусгаарла.

    – Гүйцэд чана.

    – Зохих хэмд хадгал.

    – Аюулгүй ус, хүнс сонго.

    ЯАГААД:

    – Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.

    – Түүхий мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож, улмаар бохирдуулахаас сэргийлнэ.

    – Гүйцэд чанаж, болгосноор бүх аюултай бичил биетүүд устдаг. Хүнсийг 70С-аас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.

    – Бичил биетүүд 5С-аас 60С-д маш идэвхтэй үржиж, хороо ялгаруулдаг тул хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетүүд хөргөгчний хэмд ч үрждэгийг анхаарах.

    – Хоол хүнсний орц, түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ