Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

    2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

    /10-наас нутгийн хойд хэсгээр цас орж, бага зэрэг хүйтэрнэ/

    Хур тунадас: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12, 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орно.

    Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө       -21…-26 градус, өдөртөө -6…-11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ