Бусад
    Ням, 5 сар 18, 2025

    Гэр бүлийн маргаанаас болж 9 давхраас үсрэхийг завджээ

    Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завдсан эмэгтэйг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

    Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:53 цагт хүлээн авсан.

    Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 26 настай эмэгтэй Н  гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон, буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ