Бусад
    Пүрэв, 5 сар 1, 2025

    Америкийн Нөөцийн сан бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөсөн нь дэлхийд эрсдэл дагуулж болзошгүй

    Америк хүүгээ нэмж буй нь дэлхийд эрсдэл дагуулж болзошгүй

    Бээжингийн цагаар 11-р сарын 3-нд Америкийн Нөөцийн сан бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөсөн нь 4 удаа дараалан давтагдаж байгаа үйлдэл юм. АНУ ийнхүү зөвхөн энэ жил л гэхэд 6 дахь удаагаа хүүгээ нэмж буй нь дэлхий нийтэд түгшүүр төрүүлж байна. Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн “Дэлхийн санхүү эдийн засаг” нэвтрүүлгийн баг Хятадын Ардын их сургуультай хамтран дэлхийн 100 гаруй эдийн засагчдын үзэл бодлыг тусгасан судалгаа хийхэд тэд “Америк хүүгээ байнга нэмж буй нь дэлхийн эдийн засгийн уналтыг улам хурцатгаж байна” гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан эдийн засагчдын 90 хувь нь үүнээс болж стагфляцийн эрсдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа бол 94 хувь нь хүүгээ өсгөх нь хөгжиж буй орнуудын өрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлэх магадлалтай хэмээн үзжээ.

    Дэлхийн хэмжээнд “Хүүгийн өсөлтийн давлагаа” үүсэх нь дэлхийн эдийн засгийг уналтад оруулна хэмээн Дэлхийн банк өмнө нь анхааруулж байжээ. Америкийн нөөцийн сан хүүгээ нэмж буй нь дотоодын инфляцын эрсдэлийг шилжүүлэхийн төлөө юм хэмээн судалгаанд оролцсон эдийн засагчийн 54 хувь нь үзсэн бол 67 хувь нь Америк бодлого боловсруулахдаа дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг илүүхэн анхаарч, уналтад ороод буй дэлхийн эдийн засгийг улам нэрмэхгүй байхыг хүсчээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ