Хилийн боомтуудаар ачаа, нүүрс тээвэрлэлт болон чөлөөт бүст учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хянан шалгах түр хороо өнгөрсөн сарын 8-12-нд Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллаад ирсэн.
Энэ үед Ховд аймгийн Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ өгсөн. Гэтэл хятадын тал 2.1 сая тонн нүүрс импортолсон талаар мэдээлж байна. Үүний зөрүү 400 мянган тонн нүүрс хулгайгаар гарав уу, улсын төсөвт орох 60 сая ам.доллар болон татварын орлого алдагджээ. Үүнийг шалгаж, нягтлах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1