Бусад
    Даваа, 4 сар 28, 2025

    МОНГОЛЫН ФИЛОСОФИЧДЫН ӨВ-III НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

    ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас “Монголын философичдын өв-III” номын нээлтийг зохион байгууллаа. Уг цуврал ботийн гуравдугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат философийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвийн нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, зохиогчийн намтар, бүтээлийн жагсаалт, баримт, гэрэл зургийг эмхэтгэжээ.

    Тайлбар байхгүй.

    Ботид Д.Дашпүрэвийн 1995 онд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон “Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд /нийгэм-философийн анализ/” нэгэн сэдэвт бүтээл багтсанаараа онцлог юм.

    11 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

    Энэхүү бүтээлийн монгол орчуулга нь хэвлэгдэн гарч уншигчидын хүртээл болж байна. Ботийг зохиогчийн үүсгэн байгуулсан Олон Улс Судлалын Дээд сургууль ивээн тэтгэж хэвлүүлжээ.

    13 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

    6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

    Номын нээлтэд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, СУИС, ОУСДС, ШУТИС-ийн БУХС, МУБИС, “Хангай” ДС, “Ач” АУДС, Монголын Философийн Холбоо, шавь нарын төлөөлөл оролцлоо.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ