Бусад
    Даваа, 5 сар 19, 2025

    Япон Улсад инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн бэлтгэх хүсэлт илэрхийллээ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзлаа. БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд:

    –   Инженер технологийн дээд боловсрол төсөл,

    –   Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах,

    –   “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр,

    –   ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл,

    –   “САТРЕПС” буюу “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.

    Энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.

    Цаашид:

    – “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”  тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах,

    –   Япон Улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих,

    –   Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх,

    –   Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх,

    –   Сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ