Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд ЗҮРХНИЙ ТӨВ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн АНАМ эмнэлгийн Зүрхний хэм алдалт-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан.
БНСУ-ын Корeа Их Сургуулийн АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн Зүрхний Хэм Алдагдал-ын багтай хамтран Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой 5 тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Хамтран ажилласан Кореа их сургуулийн АНАМ эмнэлгийн хамт олон, УНТЭ -ийн Зүрхний төв болон дэмжин оролцсон хамт олондоо талархал илэрхийлж байна.