Өнөөдөр зүүн болон өмнө зүгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж байгаа тул Улаанбаатар хотоос холын замд гарах тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч та бүхэн цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг хүлээн авч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, аюулгүй байдлаа сайтар хангана уу.
Яг одоо Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний цас орж, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд орой, шөнийн цагаар холын замд гарахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1


