Бусад
    Бямба, 5 сар 17, 2025

    ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3-8 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.


    Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

    Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

    Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

    БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

    ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.


    2022 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн  аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг ,Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ