Банкууд зээлийн эргэн төлөлт нь хасах үзүүлэлт рүү орох юм бол дампуурч хаалгаа барих нь ч тодорхой. Монгол Улсын нийт экспортын 92 хувийг БНХАУ дангаараа хангадаг нь ч эрсдлийн хамгийн том хүчин зүйл. Авдран дахь хэзээ ч дуусч мэдэх алт, зэс, нүүрсээ арилжиж чадахгүй болчихвол манай улсын эдийн засаг муужирч унаад сэрэхэд нэн бэрх.
Эндээс хүүхдийн мөнгөөрөө л хүнсээ залгуулдаг гэр бүлийн судалгаа анхаарал татаж байгаа юм. НҮБ-аас явуулсан судалгаанд оролцсон 1400 өрхийн 76 хувь нь буюу 1064 өрх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулсан гэж хариулсан байдаг. Товчхондоо хүнсэндээ зориулсан гэсэн үг.
Хэрэв хүүхдийн мөнгө байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүй өрх эдэн дунд олон байгааг ч судалгаанаас харж болохоор юм. Ердөө 0.3 хувь нь л хүүхдийн мөнгөнийхөө тодорхой хэсгийг архи, тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан гэж хариулжээ. Бас нэг анхаарал татсан дүн бол цар тахлын нөхцөл байдал бага насны хүүхэдтэй гэр бүлд илүүтэй хүнд туссан байгаа юм.
-
0-5 настай хүүхэдтэй өрхийн 71%
-
6-10 настай хүүхэдтэй өрхийн 68%
-
11-18 настай хүүхэдтэй өрхийн 65% орлого цар тахлын нөлөөгөөр буурсан.
Энэ мэтчлэн улсын эдийн засаг дефолт зарлах л юм бол тэр өдрөөс хойш хүн амын тодорхой хэсэг шууд өлсгөлөнд нэрвэгдэх аюул ойрхон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1