Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Эрдэнэт үйлдвэрийг ард түмэнд өгөе

    Мөнгөний сайд “Эрдэнэт ард түмэнд очлоо” гэсэн мессеж тарааж байна. Энэ мэдээ сайн эсэх нь маргаантай. Учир нь төр оросуудаас авч чадахгүй байсан “Эрдэнэт” үйлдвэрийг хувийнхан худалдаж аваад ирсэн. Гэтэл шүүхээр биш, УИХ-ын шийдвэрээр төрийн мэдэлд авсан. Гадныханд энэ таатай сонсогдохгүй.

    Гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж болж очно. Хожим энэ нэлээд том асуудал болох магадлалтай. Гэхдээ асуудал дагуулахгүй байх арга бий гэнэ. Эдийн засагчийн ярьсанаар бол  Эрдэнэтийг нийт ард түмэнд хувьцаалж болно. Энэ тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэр ард түмнийх болсон гэж тооцож болно гэнэ. Хэдийгээр энэ нь улстөрчдөд таалагдахгүй ч энэ шийдвэрийг гаргасан улстөрч зүрхэнд түмний зүрхэнд хөшөө болж үлдэнэ. Коронагийн үеэр энэ үйлдвэр түүхэн гавьяа байгуулсан. Хоёр жил монголчуудын амьжиргааны багагагүй зардлыг нуруундаа үүрсэн.

    Өөрөөр хэлбэл төр Эрдэнэтийн орлогогүй амьдарч чадна гэдгийг баталсан. Энэ хугацаанд нэг ч улстөрч турж үхээгүйгээр барахгүй, нэг ч төрийн түшээ жин хассан мэдээ алга. Гэхдээ эдийн засагчийн үзэж буйгаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлахдаа гол нь биш аж.

    Энэ хувьчлал нь Монголын социалист эдийн засгийг капиталжуулна. Хөрөнгийн биржийг жинхэнэ утгаар амилуулна. Яг өөндрийн байдлаар байгаа иргэдийн тоонд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь хувьчилна. Иргэн бүрт ноогдсон хувьцааг арван сая төгрөгөөр үнэлнэ. Хувьцааг иргэд арилжих, өвлүүлэх эрхтэй. Энэ эрхээ зөвхөн хөрөнгийн биржээр хэрэгжүүлнэ.

    Ирээдүйд дэгдэх асар том асуудлыг ингэж л шийдэх боломжтой гэнэ. Мэдээж эдийн засагт том цунами үүснэ. Гэхдээ энэ цунами хоёр жилийн дотор барилга, санхүүгийн салбарыг 2-3 дахин өсгөснөөр монголчууд төгрөгөөрөө амьдардаг болох том боломжийг нээнэ.  Хөрөнгийн бирж гадаадын хөрөнгө оруулалтын маш том суваг болно. Энэ бүхнээс төр дахин 4-5 “Эрдэнтэт”-тэй адил үйлдвэр байгуулах мөнгө босгоно.

    Эхний ээлжид ноос, ноолуурын утас ээрэх үйлдвэр байгуулбал хоёр жилийн дотор өртгөө нөхөх судалгаа байдаг. Энэ үйлдвэрийг мөн л хувьчлах замаар дараагийн үйлдвэрүүдийг барих мөнгийг босгож болно. Өдөр ирэх тусам өсч буй гадаад өр болон долларын дарамтыг зогсоож болно. Монголд хамгийн ирээдүйтэй салбар ХАА гэж олон эдийн засагчид үздэг. 70 гаруй сая малын түүхий эдийг бүрэн боловсруулсан тохиолдолд “Эрдэнэт”, “Оюу толгой”-н орлогоос илүү ашиг олно.

    Энэ тохиолдол малчид дундаж давхаргыг бүрдүүлэх бөгөөд ажилгүйдэл, ядуурал гэх асуудал бүрэн шийдэгдэх аж. Монголчууд 1990 оны дундуур томоохон хувьчлал явуулж дэлхийн томоохон орнуудад итгэл олж байсан. Харин өнөөг хүртэл зах зээлийн эдийн засагт бүрэн шилжиж чадаагүй л байна. Өмнөх хувьчлал иргэн бүрт тэгш боломж олгосон ч, иргэдийн 90 гаруй хувь үр шимийг хүртэж чадаагүй гэсэн гомдол тээдэг. Тэгвэл энэ гомдлыг тайлах том боломж эрх баригчдад байна. “Эрдэнэт”-ийг хувьчлах нь гадны хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй монголчууд зах зээлийн эдийн засаг руу тууштай шилжиж байгааг дэлхий дахинд тунхаглана. Гэхдээ эрх баригчид өнөөгийн хүүхдийн мөнгөнд шүлэнгэтэж байгаа шигээ элдэв олон болзол нөхцөл үглээд байвал үр дүнд хүрэхгүй.

    Цэвэр зах зээлийн эдийн засагт нийцсэн хувьцаа болж байж л төсөөлөшгүй том эдийн засгийн дэлбэрэлт болно. Эс тэгвээс монголчууд 100 сая доллар оросуудад төлөх нөхцөл бүрдэнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ