МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ-ийн гишүүд бүрэн дэмжсэн юм.
Тэгвэл ХНХ-ын сайдын суудалд дэмжигдсэн Т.Аюурсайхан гэж хэн бэ?
Түүний төгссөн сургууль, мэргэжил:
1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.
Түүний ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн
2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажилласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1