Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Шаргалхан биш саарал гунигтай намар өнгөрлөө дөө

    Намар болохоор гуниг төрдөг. Байгалийн жамын энэ гуниг нэг бодлын сайхан байж. Навчис шаргалтаж ганц нэгээрээ унаад л. Хадлан тариагаа авч, мал сүрэг таргалаад, алим жимс багсайсан мөн ч сайхан улирал даа.
    Оюутан, сурагчид төв суурин газраа одсон болохоор гэр, хот ханхайж чимээгүйтээд жаахан гунигтай. Үхэр мал бэлчээртээ оройтож, саран тэргэл шөнө хурааж явахад тэрэн шиг амгалан сайхан зүйлгүй. Монголын намрын ийм сайхан зүйлүүд өнөө сэтгэл дотроос ч сарнин оджээ. Намрын тэнгэрийн намуухан дулаахан, навчсын зөөлөн газардах шаргал гуниг бүх юм одоо сааралтсан юм шиг санагдах нь энэ л цагийн аяс биз ээ. Шаргал сайхан бүхнийг одоо бодвоос жаргал гэж ойлговоос зохилтой байж. Одоо гэтэл бүх зүйл саарал.

    image

    Утаа униарын эсрэг улсын Засгийн газраасаа өгсүүлээд Улаанбаатарын удирдлагууд хүртэл тэмцдэг баатрууд болж байна. Хоёр зуун хорин мянган өрх гэр хороололд аж төрдөг.

    image

    Нэг айл дунджаар дөрвөөс таван ам бүлтэй гэвэл найман зуу, есөн зуу мянган хүн болно. Хамгийн гунигтай нь өдий тооны иргэдийг хөлдөөд үх гэж байгаа юм шиг шийдвэр түүхэн шийдвэрүүд гаргасаар л байна. За, тэгтэл түүхий нүүрснээс аюултай Химийн нэр нь нүүрстөрөгчийн дутуу исэл томьёо нь СО буюу бидний хэлж ярьж заншсанаар угаарын хий.  Маш аюултай хортой хий. Өнгөгүй, үнэргүй энэ хийнээс болж мөн ч олон хүн хорвоог орхисондоо. Шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн цагаас  хордогсдын тоо тасрахгүй байсан. Хоногт л хоёроос гурван хүн хорвоог орхиж 20-30 хүн эмнэлэгт хүргэгдэж байлаа.

    Нөгөө жигтэйхэн их мөнгө төгрөгөөр хийгээд байсан шахмал түлш ёстой жинхэнэ гай болох цаг нь ирлээ.

    image

    Энэ намрын шаргал гунигийг жинхэнэ сааралтуулсан зүйл энэ болох нь. Хэчнээн ч хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох болдоо. Үүгээр монголчуудын гуниг төгсгөл болсоон гэвэл сэтгэлд магадгүй амар амгалан байх сан. Гэтэл, хүний амьдрал зовлонгоор мөнхөд амьсгалдаг орчил санжээ.

    Энэ намрын эхний гуниг энэ биеийг сульдаасан гуниг байв. Энхрий хайртаасаа салсан хүн ч гиюүрэн гуньдаг тийм л хувь бодьхон гуниг, Улаанбаатарын утаа болоод угаар, агаар дутсан гуниг ирлээ.

    Гутгаар гуниг минь улс Монголоо алдсан мэт уушги зүрх сугалсан тийм л хүнд гуниг, Энэ намрын гунигийг би шаргалхан гэж бодож байсан чинь эдүгээ саарлаас саарал болоод цээж хөндүүрлүүлээд…

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ