Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    ЯДУУРАЛТАЙ ЯЛАРХАЖ ТЭМЦЭХГҮЙ ЭЭ!!!

    Ядуурлыг бууруулах бодлогын нэгэн чухал хэлбэр болох хөдөлмөр эрхлэлтийг дэмжихбодлогын гол арга хэрэгсэл болсон ХХДХ тогтоох арга замыг 1991 оноос авчхэрэгжүүлсэн боловч үр дүнтэй арга хэрэгсэл байж чадаагүй байна. Энэ зөвхөн 1991 онд лүр дүнтэй байгаад түүнээс хойш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ядуусыг орлогын ядуурлаасгаргах арга хэрэгсэл болж чадаагүй байна.

    Үүнээс үзвэл Монгол Улсын төр ядуурлыг бууруулах дорвитой далайцтой бодлого байхгүйгээс ядуу өрхийн тоо буурах бус харин ч улам нэмэгджээ. Үндэсний статстикийн газрын мэдээгээр хүн амын тэн хагасаас илүү нь буюу бараг 60 хувь нь нэн ядуу, 30 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж болох судалгааны баримтуудыг дурьджээ.2

    1. (2) Ядуурлыг бодлогын арга хэ | Byambasuren Yadmaa – Academia.edu
    2. Ядуурал, өрхийн орлого, зарлага, дундаж хэрэглээ, АДТ (1212.mn)

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ядуурал бууруулах бодлого, салбарын сайдын мэдэгдэл.

    Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

    Маш тодорхой дөрвөн ойлголт

    1. Яамны үндсэн үүрэг нь ажилгүйдлийн түвшинг бодитой тогтоох, ажлын байр шинээр бий болгох бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
    2. Чөлөөт нийгэмд хэнийг ч ажил хийх, хийхгүйг нь төр хүчээр шийдэж болохгүй.
    3. Тодорхой хэлбэрээр мэргэшүүлэх сургалт, сертификат, мэргэжлийн үнэмлэх олгох чиглэлээр төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлж болох ч гэр бүлийн аль нэг гишүүнийг дураараа сонгож, бүдүүлэг менежмэнтийг тулгах байдлаар яамны бодлого хэрэгждэггүй байх.
    4. “Ядуу иргэд” гэдгийг ямар үзүүлэлтээр тодорхойлох, ядуу гэх ангилалд ямар хүмүүсийг нэрлэх юм. Хэрвээ шууд иргэдийг ядуу, ядуу биш гэж яамнаас шууд ангилан ялгаж эхэлбэл энэ нь төр нь иргэдээ ялгаварласан хэрэг болох биш үү.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ