Халамжийн сайд маань амны алдаа гаргаж, огцорлоо. Сайн сэтгүүлч амны алдаа гаргасан нь харамсмаар. Засгийн газар нь өмнө бэлэн байсан мэт хурдан шийдвэр гаргасан нь Монголд анхны тохиолдол болов.
Энэ хатуу хариуцлагыг бусад түшээдэд ч тооцно гэж итгэе. Эс тэгвээс фракцийн зодооны золиос болсон байж таарна. Төсвийн хэлэлцүүлэг болж буй энэ өдрүүдэд барилга, байгууламжийн төсөв зохиохдоо зах зээлийн үнээс дээгүүр тооцдог тухай аудитор УИХ-ын индэр дээрээс мэдээлсэн болловч нэг ч гишүүн тодруулсангүй, аниад өнгөрөөв. Инээдтэй нь улны айл нэг сайдыг огцруулаад өнгөрсөнгүй дахиад хэдэн түшээдийг хамрах магадлал өндөр бололтой.
Энэ үгний талаар халамжийн яам маань ажлын хэсэг байгуулсан гэнэ. Сайдын хэлсэн үг судлах чиглэлээр байгуулагдсан анхны төрийн ажлын хэсэг. Өнөөдөр төрийн түшээд аливаа асуудал үүсэхэд ажлын хэсэг байгуулж судлана гэдэг үг хэлдэг болсон. Энэ нь өөрсдийн ажлаа хийж чадаагүйгээс бусдаар асуудлаа шийдүүлэх хэлбэр юм. Мэргэжлийн яамдын хийх ёстой ажлыг УИХ ажлын хэсэг байгуулж, судална гэдэг нь Сайдын ажлыг эрхэм гишүүд хийнэ гэсэн үг. Зүй нь мэргэжлийн яам бэлэн судалгаатай байх ёстой. Мэргэжлийн ажлаа хэний ч оролцоогүйгээс хийсэн байх ёстой. Энэ зарчим хэрэгжээгүйгээс асуудал үүсдэг. Энэ нь УИХ төрөл бүрийн асуудлыг шийдэхэд оролцох шаардлагатай болно.
Инээдтэй нь УИХ мэргэжлийн хүний үгийг сонсохоос илүүтэйгээр өөрсдөө бүхнийг мэдэгч мэтээр аяглана. Үнэн чанартаа тэд хальт мулт мэдээллийг өнөөх яамны хэдэн түшмэдээсээ л авна. Хальт мульт мэдээлэл гэдэг мэрэгжлийн өндөр түвшинд бололовсруулаагүй мэдээллийг хэлнэ.
Сайд нарт ч ба ийм зовлон тохиоү болов уу. Хаа нэг яамны ажлын хэсэг байгуулагдсан мэдээлэл гардаг. Мэргэжилтний ярьснаар бол яамны газрын дарга нар гол асуудлыг шийднэ.Тэд асуудал үүссэний дараа бус асуудал гарахаас урьдчилан шийдэх үүрэг хүлээнэ. Асуудал үүснэ гэдэг нь яам ажлаа хийгээгүй гэсэн үг. Монголын ихэнхи засгийн газар жил хоёр хүрэхгүй насалсан байдаг.
Сайд нар солигдох бүр баг бүрдүүлэх нэрээр гол албан тушаалтнууд солигдоно. Тэр албан тушаалтнууд бас өөрсдийн бага бүрдүүлнэ. Тиймээс мэрэгжлийн биш улс төрийн шалгуураар яам бүрдэнэ. Эрхэм гишүүд сонгуулийн багаа ажлаар хангах үүрэг хүлээдэг бичигдээгүй хууль бий. Энэ нь аль улс оронд байдаг жишиг. Гэхдээ бусад орноос ялгаатай нь төр мэрэгжилтнүүдийг үнэлдэггүй.
Тэдний эрх ашгийг хамгаалдаг хууль байхгүй. Тийм учраас асуудал үүсдэг үүсэх бүр ажлын хэсэг байгуулдаг. Жишээлбэл улны айлыг судлах ажлын хэсэг. Х.Бат.