Бусад
    Пүрэв, 5 сар 15, 2025

    Манзушир чиглэлийн зам дагуу автомашины 4 зогсоол байгуулна

    Манзушир чиглэлийн авто зам шинээр тавигдсанаар зорчигчдын тоо нэмэгдэж, хүний хөдөлгөөн эрс ихэссэн.

    Үүнтэй холбогдуулан зам дагуух зогсоолыг нэмэгдүүлэн, төлбөр хураах цэгийг шинээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

    Өнөөдөр энэхүү ажлын явцтай аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, мэргэжилтэн Я.Пагамаажав, УБЦТС ТӨХК-ний Зуунмод түгээх төвийн албан хаагчид газар дээр нь очиж танилцлаа.

    Зогсоол байгуулах, төлбөр хураах цэг барих бүтээн байгуулалтад нийт 850 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ онд 350 сая төгрөгийн ажил буюу төлбөр хураах цэг, нэг зогсоолыг шинээр барьж байгуулах юм.

    Зогсоол байгуулах ажлын явцад нэг хүндрэл тулгараад байгаа нь цахилгааны шугам /шон/ холдуулах шаардлага тулгараад байгаа учир энэхүү ажлыг хурдан хугацаанд оновчтой зохион байгуулах талаар хэлэлцэн тохиролцлоо гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ