Бусад
    Лхагва, 5 сар 14, 2025

    Хоёр хүүхэд, долоон машин мөргөсөн эмэгтэй жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байжээ

    2022 оны 10 дугаар 11-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороо Олимп хотхоны ойролцоо найман автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Энэхүү ослыг гаргасан жолооч эмэгтэй, “Land 200” маркийн автомашинаар хашлага давж орж ирсний улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд асар их хохирол учраад байна. Тус эмэгтэйд дайруулсан 12 настай охин насаараа тэргэнцэр дээр суух болсон нь харамсаад баршгүй.

    Уг асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас асууж тодруулахад, “Ослын улмаас 12 настай эмэгтэй хүүхэд гэмтэж эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Харин “Land 200” маркийн автомашины жолоочийг хар тамхи хэрэглэсэн байсан эсэх талаар нарийн мэдээлэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэв. Мөн “Land 200” маркийн автомашины жолооч жолооны үнэмлэхгүй байсан гэх мэдээлэл гараад байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ