Бусад
    Бямба, 3 сар 7, 2026

    ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгж”-ийн сургалтын нэгдсэн бодлого хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах анхан шатны төлөвлөлтийн хурлыг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохион байгуулж явууллаа.
    Тус төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд тэргүүтэй БХЯ, Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, төрлийн цэргийн командлалууд, удирдах газар, мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сургалт бэлтгэл хариуцсан нэгжийн удирдлагын бүрэлдэхүүн оролцлоо.
    ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайдын зүгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд уг сургалт нь Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлж бэхжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог хангах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
    Төлөвлөлтийн хурлын үеэр оролцогчид өнөөгийн уламжлалт бус аюул заналхийлэлд нийцүүлэн Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн чадавхыг хэрхэн бэхжүүлж хөгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх асуудалтай хэрхэн уялдуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хэрхэн оролцох зэрэг асуудлаар мэдээлэл, хэлэлцүүлэг хийж, харилцан санал солилцсон юм.
    Мөн энэ үеэр хуралд оролцогчид аюул эрсдэлийг тодорхойлон үнэлэх, улмаар хариу арга хэмжээнүүдийг орон нутгийн түвшинд төлөвлөх, орон нутгийн томилгоот нэгжүүдийг хэрхэн бэлдэх, ялангуяа уламжлалт бус арга тактик, бүтээлч сэтгэлгээнд суурилан орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүд үүсээд буй аюул заналхийллээс хэрхэн нутаг орноо хамгаалах талаар хийсвэр цагийн байдал дээр бүлгийн дасгалаар ажиллалаа.
    Тус төлөвлөлтийн хурлыг зохион байгуулснаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хэрхэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, түүнд суурилсан бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоо, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх талаар урьдач нөхцөл, боломжит хамтын ажиллагааны хувилбаруудын санал, санаачилгыг эрэлхийлсэн, улмаар цаашдын хамтын ажиллагаа, харилцан зохицуулалт, төлөвлөлтөө тодорхойлсон бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болов.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ