БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Ногоон технологи, инновацын хэлтсээс Татварын хөнгөлөлтийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор ААН-үүдээс санал авч байна.
Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө.
Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтын дагуу хамаарах үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийн төслийг салбарын түвшинд урьдчилсан байдлаар боловсруулаад байна.
Иймд тус шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор та бүхнээс төсөлд санал авч байна. Саналыг БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Ногоон технологи, инновацын хэлтэст утсаар эсвэл zorigt@mecc.gov.mn, tselmeg@mecc.gov.mn цахим хаягт имэйлээр 2025 оны 12 сарын 23-ны өдрийн хооронд ирүүлнэ үү.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн
сайдын 2024 оны…. дугаар сарын …. -ны
өдрийн ……..дугаар тушаалын хавсралт
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ
№ | Татварын хөнгөлөлт олгох чиглэл | Зорилго, үндэслэл | Стандарт, журам | Нийтлэг тавигдах шаардлага | Тусгай шаардлага | Тайлбар |
1 |
Ой |
|||||
1.1
|
Ойжуулалт | Ойжуулалт, ойг нөхөн сэргээх үйл ажиллагаа |
“Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинээр болон шинэчлэн батлах тухай” 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан А/172,116 тушаал, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх” журам
|
-Ойжуулалтын ажлыг
– говийн бүсэд 1 га талбайд 1500-2000 ширхэг; -Хангай бүсэд ойжуулалтын ажлыг 2500-3000 ширхэг тарьцаар гүйцэтгэх;ургалт нь 80-аас дээш хувьтай байх;- ойжуулалт, мод, бут, сөөг тарих ажлыг гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээд тарьцыг 3-аас доошгүй жилийн хугацааны туршид арчилж, хамгаалсан байх.
|
– Тухайн орон нутгийн сум, дүүргийн Байгаль орчны газартай байршил, талбайн хэмжээг зөвшилцөх
– 10 га-аас доошгүй талбайд ойжуулалт хийсэн байх;
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, төлөвлөгөөнд хамаарсан байх.
|
Мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх Тухайн орон нутгийн сумын болон сум дундын Ойн ангид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
1.2 | Ойн үр бэлтгэл | Ойн үрийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа | MNS 6531:2015. Ойн үрийн талбай байгуулахад тавих ерөнхий шаардлага
MNS 2429:2009. Үрийн дээж авах MNS 2430:2009. 1000 үрийн жинг тодорхойлох MNS 2431:2009. Чийг тодорхойлох арга MNS 2432:2009. Үрийн амьдрах чадварыг тодорхойлох арга MNS 2433:2009. Үрийн цэвэршилтийг тодорхойлох арга MNS 2887:2009. Үрийн соёололтыг тодорхойлох арга MNS 5995:2009. Үрийн чанарын албаны баталгааны маягт |
Стандартын шаардлага хангасан =-р зэргийн модлог ургамлын 100 кг-аас дээш үр байх. | Монгол орны ойн санд ургадаг модлог ургамлын үр байна. | Мэргэжлийн лабараториор шинжилгээ хийлгэсэн байх |
1.3 | Түймрийн хамгаалалтын зурвас байгуулах | Түймрийн хамгаалалтын халз, харлуулсан зурвас байгуулж, ойн санг хамгаалах үйл ажиллагаа | MNS 6530:2015. “Түймрийн тархалтаас сэргийлэх халз зурвас, шороон зурвас. Чанарын ерөнхий шалгуур, үнэлгээ” | Түймрийн халз зурвасын өргөн навчит ойд 30м-ээс, шилмүүст ойд 50м-ээс багагүй байх;
Түймрийн харлуусан зурвас 15м-ээс дээш өргөнтэй байх.
|
Бусад холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангасан 10 км-ээс дээш урттай зурвас байна. | Тухайн орон нутгийн сумын болон сум дундын Ойн ангид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
1.4 | Тарьц суулгац
|
Модлог ургамлын тарьц, суулгац ургуулах ажил | MNS 6138-2010. Мод үржүүлгийн талбай сонгох арга. Техникийн шаардлага
MNS 6139-2010. Шилмүүст төрлийн модны суулгац. Техникийн шаардлага MNS 6141-2010. Навчит төрлийн модны суулгац. Техникийн шаардлага MNS 6140-2010. Мод сөөгийн тарьц. Техникийн шаардлага |
Модлог ургамлын тарьц суулгацаар 100000-аас доошгүй ширхгийг тарьсан байх. | Монгол оронд ургадаг модлог ургамлын тарьц суулгац тарьж ургуулсан тохиолдолд | Тухайн орон нутгийн сумын болон сум дундын Ойн ангид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
1.5 | Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил | Ойн хөнөөлт, шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ | MNS 6533:2015. “Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага”
MNS 6532:2015.“Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд тавигдах ерөнхий шаардлага” MNS 6534:2015. “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын үр дүнг тооцох судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага” MNS 6538:2015. “Ойн хөнөөлт шютте өвчинтэй химийн аргаар тэмцэх ажилд тавигдах ерөнхий шаардлага” MNS 6537:2015. “Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажилд тавигдах ерөнхий шаардлага” MNS 6535:2015. “Ойн хөнөөлт шавжтай микробиологийн аргаар тэмцэх ажилд тавигдах ерөнхий шаардлага” |
Ойн хөнөөлт шавжтай, өвчинтэй тэмцэх ажлыг дараах аргаар хийж гүйцэтгэх:
– Авиамикробиологийн аргаар 10000 га талбайд тэмцлийн ажлыг хийж, техникийн үр дүн 75 хувиас дээш байх; – Гэрлэн урхиар 1000 га талбайд тэмцлийн ажлыг хийж техникийн үр дүн 90 хувиас багагүй байх;, – Өндөг түүх аргаар 3000 га талбайд тэмцлийн ажлыг хийж техникийн үр дүн 90 хувиас багагүй байх; Үүргийн шүршигч багажаар 3000 га талбайгаас дээш талбайд гүйцэтгэж, техникийн үр дүн 75 хувиас багагүй байх. |
Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар тэмцлийн ажлыг гүйцэтгэх | Тухайн орон нутгийн сумын болон сум дундын Ойн ангид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
2 |
Ус |
|||||
2.1 | Хөв цөөрөм байгуулах | Гадаргын усны хуримтлал үүсгэх | Гадаргын усны хуримтлал үүсгэх тохиромжой газарт хөв цөөрөм байгуулах | Батлагдсан жишиг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байх. | Газрын байршлийг тухайн орон нутгийн ЗТДГ-тай зөвшилцсөн байх | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
2.2 | Бохир ус цэвэрлэх байгууламж | Байгаль орчны бохирдлоос сэргийлэх | Хаягдал ус. Ерөнхий шаардлага. MNS 4943:2015 | -Стандартын шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;
– – гадаад, дотоодын жуулчдын зам дагуух үйлчилгээний газар, жуулчид ихээр очдог болон хот, суурин, суурьшлийн бүс, үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй газруудад хамаарах. |
Тухайн стандартыг хангаж байгаа талаарх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
2.3 | Дахин ашиглах ус | Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, дахин ашиглах усны хэмжээг нэмэгдүүлэх | Дахин ашиглах цэвэрлэсэн ус. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6734:2018 | Эргэлтийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх. | Тухайн стандартыг хангаж байгаа талаарх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн | Дахин ашигласан усны талаарх мэдээллийг баталгаажуулсан байх |
Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах заавар. MNS ISO 16075:2018 | ||||||
2.4 | Урьдчилан цэвэрлэх байгууламж | Байгаль орчны бохирдлоос сэргийлэх, төв цэвэрлэх байгууламжийн бохирдлын ачааллыг бууруулах, цэвэрлэгээний
түвшнийг сайжруулах |
Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2024 | Стандартын шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг суурилуулсан байх. | Тухайн стандартыг хангаж байгаа талаарх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
Байгалийн ургамал |
||||||
3.1 | Нэн ховор ургамлын үрийн нөөц бүрдүүлэх | Байгалийн ургамлын тухай хууль | Ховор ургамал тарималжуулах ерөнхий шаардлага MNS 6191:2010 | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/805 дугаар тушаалаар баталсан аргачлалыг дагаж мөрдсөн байх. | Нэн ховор ургамлын үрийн плантаци 2-оос доошгүй га талбайд байгуулж, үрийн нөөц бүрдүүлэх | Тарималжуулсан нь үнэн болохыг нотолсон шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, сумын Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт |
3.2 | Нэн ховор, ховор ургамлын нөөцийг нэмэгдүүлэх | Байгалийн ургамлын тухай хууль
Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол |
Ховор ургамал тарималжуулах ерөнхий шаардлага MNS 6191:2010 | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/805 дугаар тушаалаар баталсан аргачлалыг дагаж мөрдсөн байх. | Нэн ховор, ховор ургамлыг 10-аас доошгүй га талбайд тарималжуулж, генетик нөөцийг нэмэгдүүлэх | Тарималжуулсан нь үнэн болохыг нотолсон шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, сумын Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт |
4 |
Амьтан |
|||||
4.1 | Шувуудад ээлтэй агаарын шугамын тоноглол | Дэд бүтцийн байгууламжийн нөлөөгөөр үүсэх шувууны үхэл хорогдлыг бууруулах | MNS 6518:2015. 0.4 кв-аас 22 кв –ын хүчдэлийн агаарын шугам. Барьж байгуулахад тавигдах шаардлага | Шувуудад ээлтэй агаарын шугамын тоноглол хийх | Мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх | Шувуудын үхэл хорогдлыг бууруулах чиглэлээр гүйцэтгэсэн ажлын тайлан дүгнэлтийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Байгаль орчны газарт газар, холбогдох эрчим хүчний эрх бүхий байгууллагатай акт үйлдсэн байх |
4.2 | Нүүдлийн зэрлэг амьтныг хамгаалах, шилжилт хөдөлгөөнийг хангах | Дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөгөөр үүсэх нүүдлийн амьтны үхэл хорогдлыг бууруулах | MNS 6515:2015. Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага | Батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байх.
|
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгаанд үндэслэх, мэргэжлийн зөвлөгөө авч ажиллах | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагч, орон нутгийн зам авто зам засвар ашиглалтын компанид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
MNS 6735:2018.
Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага |
Батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байх.
|
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгаанд үндэслэх, мэргэжлийн зөвлөгөө авч ажиллах | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагч, орон нутгийн зам авто зам засвар ашиглалтын компанид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх | |||
4.3 | Зэрлэг амьтан асран хамгаалах | Амьтны тухай хуулийн 6.1.8.биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
6.1.9.өвчилсөн, гамшигт, аюулт үзэгдэлд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах; |
MNS 6735:2018. Зэрлэг амьтан асран хамгаалах үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага
|
Биотехникийн арга хэмжээ авах;
Амьтныг асран хамгаалах төв байгуулах үйл ажиллагаа явуулсан байх. |
Мал амьтны гаралтай өвчлөлийн үед халдвар авах эрсдэлтэй тул мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажилласан байх | Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
4.4 | Зэрлэг амьтны хамгаалал, нөөц, шилжилт хөдөлгөөний судалгаа | Амьтны тухай хуулийн 6.1.5
Амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах |
Зэрлэг амьтны тархац нөөц, шилжилт хөдөлгөөний судалгаа хийх | Мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, судлаачидтай хамтран амьтны тархац нөөцийг тогтоох, судалгаа шинжилгээнд зориулсан хүзүүвч, дохиолол зүүх. | Эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх | ШУА-ын Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
5 |
Хог хаягдал |
|||||
5.1 | Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр | Хог хаягдлын тухай хуулийн 17 дугаар зүйл. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ерөнхий шаардлага | Хог хаягдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу | 17.1.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах байгууламж дараах нийтлэг шаардлагыг хангасан байх. | Батлагдсан зураг төсөлтэй байх | Газрын байршлыг тухайн орон нутгийн ЗТДГ-тай зөвшилцсөн байх,
Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
5.2 | Хог хаягдал шатаах зуух | Орчны бохирдлыг бууруулах, дахин болон сэргээн ашиглагдахгүй хог хаягдлын хэмжээг багасгах | – | Хог хаягдлыг 10000С-ээс дээш хэмд бүрэн шатаах зуух байх. | Тухайн зуухны техникийн шаардлага хангасан тухай сертификат, техникийн тодорхойлолт, холбогдох мэдээлэл | Газрын байршлыг тухайн орон нутгийн ЗТДГ-тай зөвшилцсөн байх,
Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
5.3 | Хот суурин газрын төвлөрсөн хог хаягдлын 3-р зэрэглэл цэгийг тохижуулах | Хог хаягдлын тухай хуулийн 17 дугаар зүйл. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ерөнхий шаардлага | Гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн шаардлага хангасан байх | 17.6.Гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг дараах шаардлагыг хангасан байх. |
Мэргэжлийн хүмүүсээс зөвлөх үйлчилгээ авах. |
Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн байх |
6 |
Агаар |
|||||
6.1 | Стандартын шаардлага хангасан гэрийн зуух | Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарын бохирдлын эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтрэхгүй байх | “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандарт
|
Утаагаа дахин шатааж бүрэн шаталт явуулдаг байх | Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарсан байх,
Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээтэй байх |
Гэрийн зуухыг хэмжилтийн дүн тохирлын гэрчилгээг үндэслэн сум дүүргийн Засаг дарга худалдах зөвшөөрөл олгосон байх |
6.2 | Уурын болон усан халаалтын зуух | 4.2 МВт хүртэл чадалтай ус халаах зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5043:2016
13.1.4.агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
|
Нүүрс, шингэн түлш болон хийгээр ажиллах 4.2 МВт хүртэл чадалтай уур гаргах болон ус халаах бүх төрлийн зуух | Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарсан байх,
Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээтэй байх |
Халаалтын зуухнуудыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл хүлээн авсны дараа Засаг дарга зөвшөөрөл олгосон байх | |
6.3 | Бүх төрлийн суурин эх үүсвэрт стандартын шаардлага хангасан үнс баригч шүүлтүүр тавих, солих | 13.1.4.агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
13.1.4.агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх; |
Агаарын чанарыг сайжруулах бүсэд төвлөрсөн сүлжээнд холбогдох боломжгүй бүх төрлийн халаалтын зуух ашиглагч иргэн ААНБ-д хамаарgh | Тухайн аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дүгнэлтээр ашиглах зөвшөөрлийг Засаг дарга олгосон байх | ||
6.4 | Шөнийн дулаан хуримтлуурт халаагуур | Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарын бохирдлын эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа физикийн сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтрэхгүй байх | 9.1.9.агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглах; | Агаар бохирдуулах бодис гаргахгүй, шөнийн эрчим хүчийг ашиглаж эрчим хүчний ачааллыг багасгах | Тухайн зуухны техникийн шаардлага хангасан тухай сертификат, техникийн тодорхойлолт, холбогдох мэдээлэл | Тохирлын гэрчилгээг үндэслэн сум дүүргийн Засаг дарга худалдах зөвшөөрөл олгосон байх |
6.5 | Дотоод болон гадаад орчны агаарыг хэмжих хэмжилтийн багаж, агаарын чанарын мониторингийн харуул | Агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт,хийх шинжилгээний багаж тоног төхөөрөмж | 9.1.3.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ тухайн эх үүсвэрийн хаягдал, нөлөөллийг хянах дотоод хяналтын багаж хэрэгслээр тоноглох;
3.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах дотоод хяналтын багаж хэрэгсэл болон агаар бохирдуулах бодисыг саармагжуулах, цэвэрлэх, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоно. |
Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ эх үүсвэр нэг бүрээ хянах, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг хэмждэг байх | 3.2.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг энэ хуулийн 23.1-д заасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хяналт тавина. | Стандартын шаардлага хангаж байгааг нотлох тохирлын үнэлгээний баталгаажилт хийлгэн, гэрчилгээ авсан байх |
6.6 | Цахилгаан автомашин цэнэглэх зөөврийн болон суурин станц, цэг | Агаар бохирдуулах бодисыг ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах | Агаарын тухай хууль,
Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2026) |
-Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох шаардлагыг хангасан байх;
-Цахилгааны найдвартай байдал, эрчим хүчний техник ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байх; -Цахилгааны техникийн нөхцөл авсан байх;
|
Цахилгаан автомашин цэнэглэх станц нь 2–3 хушуутай байх. | Цэнэглэх цэг, байршил, газрыг холбогдох төрийн захиргааны байгууллага болон обьектийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцсөн байх. |
7 |
Хөрс хамгаалах, цөлжилтийг сааруулах |
|||||
7.1 | Эвдэрч доройтсон газрын нөхөн сэргээлт | Биологийн нөхөн сэргээлт хийж ургамлан бүрхэвчийн талбайг нэмэгдүүлэх
|
Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байх;
MNS 5918:2023. Байгаль орчин. Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлагыг хангасан байх.
|
Намар ургамлын болц бүрэн гүйцсэн үед сөөглөг ургамал 70%-иас дээш, өвслөг ургамал 80%-иас дээш амьдрамжтай болсон тохиолдолд хүлээж авсан байх. | Байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар тарих ургамлын зүйлийг байгалийн ургамалжилтын бүс, бүслүүрийн унаган ургамлыг сонгосон байх,
Мэргэжлийн эрх бүхий байгууллагын заавар зөвлөмжийн дагуу гүйцэтгэх, |
Газрын байршлыг тухайн орон нутгийн ЗТДГ-тай зөвшилцсөн байх
|
7.2 | Элсний нүүлтийг сааруулах механик хаалт | Томоохон элсэн тарамцаг тархсан газарт элсний нүүлт хөдөлгөөнөөс хамгаалах | Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагын заавар зөвлөгөөний дагуу хийх | Элсний хамгаалалтад зөвхөн байгалийн гаралтай материал ашиглах /сүрэл, зэгс, торон гэх мэт/
|
Элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах байгальд ээлтэй технологи ашиглан 10-аас доошгүй га газарт гүйцэтгэсэн байх
|
Шилжүүлэн ашиглах боломжтой байх |