Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстаны ард түмэнд хандан жил бүрийн илгээлтээ танилцуллаа

    2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын хамтарсан хуралдаан дээр “Шударга Казахстан: Хууль, дэг журам, эдийн засгийн өсөлт, олон нийтийн өөдрөг үзэл” нэртэй илгээлтээ казахстаны ард түмэнд танилцууллаа.

    Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд парламент Нийтийн хяналтын тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Шинжлэх ухаан технологийн бодлогын тухай, Дулааны эрчим хүчний тухай болон бусад 102 хууль баталсаныг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр Казахстаны парламент нийгмийн асуудал тэр дундаа хүүхэд хамгааллын асуудалд ихээхэн анхаарал хандуулсан гэж онцлон тэмдэглэв.

    Ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон системтэй алхмуудыг хийсэн гэж Ерөнхийлөгч хэллээ. Ололт амжилтдаа сэтгэл ханан гараа хумхин жаргаж сууж болохгүй, цаашид хийх ажил маш их байгааг тэрээр санууллаа.

    – Казахстаны ард түмэн өнөөдөр улс төрийн цоо шинэ бодит байдалд амьдарч байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд томоохон шинэчлэлүүд хийгдэж, улс төрийн тогтолцоонд эрс өөрчлөлт гарсан. Олон нийтийн санаа бодол өөрчлөгдөж иргэдийн эрх зүйн соёлын түвшин нэмэгдэж, нийгэмд зан үйлийн шинэ загвар бий болж, шинэ үнэт зүйлс бий болж байна. Улс үндэстний улс төр, нийгмийн амьдрал, сэтгэлгээ, соёлын кодыг шинэчлэх ажил эхэлсэн. Нэг үгээр хэлбэл, Шударга Казахстан улсын бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд хамгийн чухал нь энэ бүхэн ард түмний хүсэл эрмэлзэлд бүрэн нийцэж байгаа юм. Тиймээс бид стратегийн чиглэлээ тууштай баримталж, төлөвлөсөн замаасаа хазайхгүй” гэж Касым-Жомарт Токаев хэллээ.

    Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстаны ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ улс орны нийгэм, эдийн засгийг цаашид хөгжүүлэх, мөнгө, төсвийн бодлогын тэнцвэргүй байдлыг арилгах, хөрөнгө оруулалтын орчин, бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах, аж үйлдвэрийн чадавхийг бүрэн нээх, дэд бүтцийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, улс орны хүний ​​нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, үндэсний эрүүл мэндийг бэхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн нийгмийн дэмжлэгийн тогтолцоог дахин эхлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тогтолцоог сайжруулах, байгаль, экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх, төрийн удирдлагын үр ашгийг эрс нэмэгдүүлэх, түүнчлэн нийгэмд хууль, хэв журмын үзэл суртлыг цогцоор нь тогтоох болно гэж онцлон тэмдэглэв.

    Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил дэвшлийг хангах, иргэдийн бүтээлч чадавхийг бүрэн нээн илрүүлэх, ард түмний аж амьдралыг бодитоор дээшлүүлэх нь төрийн үндсэн зорилт гэж Казахстаны Ерөнхийлөгч хэлэв.

    – Бид улсынхаа хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж байна. Өөрсдийн дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд эв нэгдлийг хадгалж, бие биенээ дэмжиж, хүндэтгэх хэрэгтэй. Манай ард түмэн эв нэгдлийн ачаар аливаа сорилт бэрхшээлийг нэр төртэй даван туулж ирсэн. Цаашид ч ийм байх болно. Хамтын хүчээр Казахстан улсаа шударга, өндөр хөгжилтэй, хүн бүр мөрөөдлөө биелүүлдэг улс орон болгоцгооё. Ирээдүй хойч үедээ Шударга Казахстаныг бий болгох, хүн бүрт тэгш боломж олгох улсыг бий болгох гэсэн нийтлэг өндөр эрхэм зорилго бидэнд бий. Үүний тулд би Төрийн тэргүүнийхээ хувьд бүх хүчээ дайчлан ажиллах болно. Бид бүгд нэг зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев цохон тэмдэглэв.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ