Тодруулбал,
- Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 9 дүгээр байранд байрлах 64 м.кв 3 өрөө орон сууцыг 70 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 78,583,050 сая төгрөгөөс;
- Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байранд байрлах 72 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ болох 100,877,000 сая төгрөгөөс;
- Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, English garden хотхонд байрлах 324.32 м.кв талбай бүхий хувийн зориулалттай орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 581,266,137 сая төгрөгөөс тус тус нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах болсон байна.
Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын сайт болон фэйсбүүк хаягуудаас авах боломжтойг санууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1