Даваа, 4 сар 28, 2025

Гадаад дахь МОНГОЛЧУУД эх орондоо ирэх хүсэлгүй байна

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр хөдөлмөрийн насны 220 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Монгол улсад амьдарч байгаа 15-64 насныхны 67 хувь нь гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй, 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой хэмээн судалгааны асуултад хариулжээ.

Аливаа улс орны хамгийн том баялаг нь хүн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дийлэнх нь дээд боловсролтой, эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс аж. Эх орондоо эргэж очоод амьдрахад орчны эрүүл аюулгүй нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмж сайжрах, авлигал бууруулах зэрэг тодорхой шаардлагууд хэрэгтэйг онцолжээ. 3 сая гаруйхан хүн амтай Монгол улс иргэдээ эх орондоо тайван амгалан амьдрах нөхцлөөр хангаж чадахгүй байгааг эндээс харж болно.

Ажиллах хүчээ гадагш алдсаар байвал дотоодын баялаг бүтээгчид хүний нөөцгүйдэх магадлал улам нэмэгдсээр.

Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрвээ хөдөлмөрийн насны ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
spot_img

Холбоотой мэдээ