Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.


    Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

    Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

    Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 9-11 хэм  хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

    БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

    ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм  дулаан  байна.


    2022 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    18-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ