Түүнчлэн эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 774 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-Яллагдагч “О” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Увс аймгийн нийтийн албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
-Нийтийн албан тушаалтан “Б” нь Хөгжлийн банканд 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
-Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэх;
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Хэнтий аймгийн Норовлин сумын удирдах албан тушаалтан “У” нь албан тушаалаа ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх;
-Дорнод аймгийн Хэрлэн сумын удирдах албан тушаалтан “Т” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;