Бусад
    Даваа, 5 сар 19, 2025

    Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

    2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7-ныг хүртэлх
    7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

    Хугацааны эхэнд ихэнх нутгаар хүйтэн, хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

    Хур тунадас: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
    Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
    Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар хүйтэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 5, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ