Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Амазоны ширэнгэн ойн нөхцөл маш ноцтой байна

    Амазоны ширэнгэн ойн нөхцөл байдал маш ноцтой, хүнд байна гэж Блүүмберг агентлаг энэ сарын 27-нд мэдээлэв. Экосистемд учруулж буй хөнөөл нь “Шинж чанарын хувьд маш өөр дэлхийн цаг уурын тогтолцоог бий болгож болзошгүй” гэж сэрэмжлүүлжээ.

    Өгүүллийг  Америкийн Шинжлэх ухааны сэтгүүлд энэ сарын 26-нд нийтэлсэн байна. Уг өгүүллийн зохиогч “Дэлхийн цаг уурын системд нэн чухал бүс болох нутгийн ширэнгэн ой маш хурдтайгаар устаж эхэлжээ. Буруутан нь мэдээж хүмүүс. Хүмүүсийн алдаатай бодлогын уршиг юм. Мод огтлох, бэлчээр, тариалангийн талбай бий болгох зориулалтаар ойг устгаж байна. Өнөөгийн байдлаар ширэнгэн ойн 17 хувь нь мод бэлтгэл, түймэр, авто замын өргөтгөлийн нөлөөгөөр устаж, 14 хувь нь бэлчээр болон тариалангийн талбайд хэдийн шилжжээ.  Нөхцөл байдал ингэж хүндэрсэн тул судлаачид “Амазоны ширэнгэн ойг аварч үлдэхийн тулд идэвхтэй хамгаалах,  нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах ёстой” гэж уриалсан байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ