Бусад
    Бямба, 3 сар 7, 2026

    ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ИХ ЯЛАЛТЫН ОЙН ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгүүдийн санаачилгаар “ЭХ ОРНЫ АУГАА ИХ ДАЙН БА МОНГОЛ УЛС” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж явууллаа.
    Хурлын ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яамны удирдлага, эрдэмтэн, судлаачид уригдан оролцлоо.
    Эрдэмтэн, судлаачид дараах сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
    1.Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ, Монголын ард түмнээс үзүүлсэн тусламж. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Н. Хишигт (ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан), түүхийн ухааны магистр Б. Баасанжаргал (ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан),
    2.Зөвлөлтийн Улаан армид Монгол Ардын Хувьсгалт Цэргээс үзүүлсэн тусламжийн асуудалд. Доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Т.Мөнх-Оргил (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга), Цэргийн ухааны доктор (Ph.D), дэд хурандаа Н. Хүдэрбат (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,)
    3.Дэлхийн II дайн: Монгол дахь гадаадын харьяат иргэдийн зарим судалгаа. Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор И.Чинбат (Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дарга)
    4.Ялтын бага хурал ба Монголын асуудал. Монгол Улсын гавьяат багш, түүхийн шинжлэх ухааны ухааны доктор (Sc.D), профессор Л.Дугаржав
    5.Дэлхийн II дайны үед Увс аймгийн Өмнөговь сумын ардуудаас ЗХУ-д үзүүлсэн тусламжийн тухай. Доктор (Ph.D) Н.Наранжаргал (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан) сэдвээр үндсэн болон туслах илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ