Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    Казахстан улс Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдрийг тэмдэглэж байна

    2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн наймдугаар сарын 29-ний өдрийг Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдөр болгон зарлаж тогтоол гаргасан билээ.

    Энэхүү тогтоолд цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлт болон бусад цөмийн дэлбэрэлтийн үр дагавар, цөмийн зэвсгээс ангид дэлхийг байгуулах зорилгыг ард түмний дунд илүү идэвхтэй ухуулан таниулахыг уриалсан байдаг.
    Уг тогтоолыг батлах санаачилгыг Бүгд Найрамдах Казахстан улс олон улсын цөмийн эсрэг хөдөлгөөний түүхэн дэх чухал үйл явдал буюу Семипалатинскийн туршилтын талбайг 1991 оны 8-р сарын 29-нд хаасан явдалд зориулан гаргасан юм. Энэ туршилтын талбай 1949-1989 онд ажиллаж нийт 468 цөмийн туршилт хийсэн байдаг.
    Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдрийг анх 2010 онд тэмдэглэж байжээ. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт цөмийн зэвсгийн эсрэг сэдэвт симпозиум, бага хурал, үзэсгэлэн, тэмцээн, лекц, мэдээллийн нэвтрүүлэг болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг юм.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    1
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ