Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн захирал асан М.Наранбаатарыг хүчингийн хэрэг үйлдсэн гэх асуудал хоёр жил гаруйн өмнө гарч байв. Тодруулбал, нэгэн эмэгтэйд согтууруулах ундаа хэт ихээр уулган өөрийгөө хамгаалах чадваргүй болсон хойно нь хүч хэрэглэн бэлгийн гаж дур хүслээ гүйцэлдүүлсэн гэх гомдлын дагуу хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллага шалгасан байна. Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 11-ны 04:45 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иргэн М.Б-аас дуудлага ирүүлэхдээ “Наранбаатар гэдэг залуу намайг хүчиндчихлээ. Хурдан цагдаа явуулаарай” гэжээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн үүрэг гүйцэтгэгчид очиж шалган, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн материалжуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Энэ хэрэг Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт болсон гэдэг. Цагдаа нар хэргийн газар болох байрны ойр орчимд үзлэг хийж, цонхны доороос эр хүний хиймэл бэлэг эрхтэн олж, хураан авчээ. Хиймэл бэлэг эрхтнээс биологийн гаралтай ул мөр байгаа эсэхийг тогтоох шинжилгээ явуулсан байна.
Хэргийн газар ажилласан цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерын 28 минутын бичлэгт үзлэг явуулахад М.Б болон М.Наранбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, М.Б нь уйлсан байдалтай байжээ. Бичлэг дээр М.Б “Наранбаатар миний бэлэг эрхтэнрүү хиймэл эр бэлэг эрхтэн хийсэн” хэмээн уйлан ярьж байв. Харин М.Наранбаатар “Тийм зүйл болоогүй, би өнөөдөр хиймэл бэлэг эрхтэнг мөнгө зарлагадаж худалдаж авсан, би энэ эмэгтэйд жийп машин худалдаж авч өгсөн, байрных нь түрээсийг би төлдөг…” хэмээн ярьсан нь бичлэгт үлджээ.
Хохирогч М.Б нь М.Наранбаатартай 2018 онд танилцсан бөгөөд 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад М.Б-ын гэр болох тус хэрэг болсон газарт очжээ. Гэтэл М.Б-ыг унтсан хойгуур М.Наранбаатар түүний бэлэг эрхтэн рүү хиймэл эр бэлэг эрхтэн хийж, нааш цааш нь хөдөлгөж, гар утсаараа бичлэг хийжээ. Энэ үеэр М.Б сэрээд уурлаж, цагдаагийн байгууллагад хандсан талаараа мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас түүний биед гэмтлийн зэрэг тогтоох болон, үтрээнээс эр бэлгийн эс илрэх эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжээч томилж үзүүлсэн байдаг.
Хэргийн мөрдөн байцаалтын үед М.Наранбаатар өмгөөлөгч завгүй гэх шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй. Мөн гар утас нь алга болсон талаар мөрдөгчид мэдэгдсэний дагуу М.Б-аас 2021 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 17:08 цагт Самсунг А-71 загварын гар утсыг хураан авч, 19:05 цагт М.Наранбаатарт хүлээлгэн өгөх ажиллагааг явуулжээ. М.Наранбаатар утсаа ирж авах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, жолооч Г.Төгсжаргалтай ирсэн тул жолоочийг байлцуулан гар утсыг хүлээлгэн өгсөн байна.
Хохирогч М.Б гэж хэн байв?
Хохирогч М.Б нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, тухайн үед Дархан Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуульд суралцдаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд хүүхдийн хамт оршин суудаг, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд 10 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж арга хэмжээ авахуулж байсан, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Хэрэгт холбогдогч М.Наранбаатар гэж хэн бэ?
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Мянганбуугийн Наранбаатар нь 1974 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, Монгол Үндэсний Олон нийтийн радио телевизийн ҮЗХ-ны гишүүн, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд 10 удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж арга хэмжээ авахуулж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.1 дүгээр зүйлд зааснаар 9.792.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан нэгэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1