Мөн оюутан, залуучуудын дунд зохион байгуулсан илтгэлийн болон ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд шилдэг оролцогчдод өргөмжлөл олгов. Эрдэм шинжилгээний Чингис хаан одонт академич Д.Доржготов болон салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнууд оролцож, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн хөрс хамгаалах чиглэлээр боловсруулсан шинжлэх ухааны шийдлүүдийг танилцуулсан юм. Цаашид нийслэлийн хэмжээнд хөрс хамгаалах чиглэлээр баримтлах бодлого, мөрдөх журам стандартууд дээр талууд хамтран ажиллах талаар зөвлөлдөв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1