Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Авлигаас хураагдсан мөнгийг ард түмэнд зарцуулах хууль батлах шаардлагатай

    Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэтийн улсаа өм цөм цөлмөсөн хулгайн шуурганы араас хууль шүүхийн байгууллагын шударга цэвэр ажиллах эсэхийг харах л үлдэх шив. Хэдий өнгөрсөн гучин жилийн турш ард түмнийг ядууруулсан хулгайн дэглэмийн асар их зувчуулалтын дэргэд өчүүхэн хэсэг боловч зоригтой алхам юм. Судлаачдын үзэж буйгаар нэг бол авлигачдын замыг боож, хулгайн мөнгийг эргүүлэн төсөв хураах нэг бол эдийн засаг сүйрэн, улс орон дампуурах хоёрхон зам үлдсэн тул эрх баригчид яах ч аргагүй авлигалтай хатуу ширүүн тэмцэл өрнүүлж буй гэх.
    Гэхдээ намынхаа том толгой феодалуудыг яаж чадахгүй толгойг нь илээд туг тойруулаад байх нь цаагуураа урхагтай. Сонггуулийн оноо цуглуулах төдийхөн аргаар авлигалтай тэмцэж, ард түмний туйлдсан амьдрал, цоорсон нурууг амь аргацаах гэж байгаа бол өршөөгдөхгүй цагийн ирмэг дээр тулжээ.
    АТГ-ын мэдээгээр тэд хэдэн их наядыаар хэмжигдэж ч магадгүй авлигалын бохир мөнгө, хөрөнгийг илрүүлэн ажиллаж байна гэх. Хөгжлийн банкны хугацаа хэтэрмэн зээлийн эргэн төлөлт л гэхэд төсвийн шархыг хэд дахин нөхөж чадахаар. Гэвч эл мөнгийг эргээд эрх баригч нам сонгуулийн ажилд зарцуулаад үр дүнгүй салхинд хийсгэж орхих юм бол нуухыг авах гээд нүдийг сохлох үлгэр болох.

    Иймд авлигалын мөнгийг төрийн санд төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн нэмээд ард түмний амьдралд нэмэр болох хөрөнгө оруулалт руу шууд татдаг эрх зүйн эрүүл шударга орчин бүрдүүлэх шаардлага ийнхүү урган гарч байгаа юм.

    Оффшороос монгол улсад орж ирсэн мөнгө, хөрөнгийг монголд банкинд данс нээж төвлөрүүлэн эдийн засгийн зорилтод төсөлд зарцуулах хуулийн төсөл гурав, дөрөвхөн жилийн өмнө яригдаж байсан ч авлигаар хураагдсан хөрөнгийг ард түмэнд буцаагаад дорвитойхон зарцуулчих халуун сэтгэл дутагдсаар байж болохгүй.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ