Бусад
    Даваа, 5 сар 12, 2025

    Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

    2023 оны хоёрдугаар сарын 27-ноос 2023 оны гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
    7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

    Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай байх боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.

    Хур тунадас: 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 3 дугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

    Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ