Бусад
    Бямба, 5 сар 17, 2025

    ТЦА: Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсний дараа “E-Police” УРАМШУУЛАЛ ОЛГОГДОНО

    Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Иргэн эдгээр зөрчлүүдийг зургийг дарж “E Police” апликейшн руу илгээнэ. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, зөрчилд торгууль ногдуулдаг байхаар ярилцаж байна. Тухайн зөрчил гаргасан иргэн торгуулиа төлсний дараа мэдээлэл илгээсэн иргэнд урамшуулал олгох байдлаар зохицуулалт хийхээр ажиллаж байна.
    Ажлын хэсэг дээр Зөрчил мэдээлсэн иргэнд 20 хүртэлх хувийн урамшуулал олгодог байхаар ярилцаж байна. Энэ нь замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй ажил болно гэж үзэж байна. Иймээс энэхүү тогтолцоог хурдан хугацаанд нэвтрүүлэх тал дээр Ажлын хэсэг шуурхай ажиллаж байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ