Бусад
    Бямба, 3 сар 7, 2026

    “ХИЙМЭЛ ОЮУН БА ЦЭРГИЙН УРЛАГ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар 19 дэх жилтэйгээ золгож байна.
    Энэ жил хурлын агуулга, цар хүрээг өргөжүүлэн “Хиймэл оюун ба цэргийн урлаг” сэдвийн хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хиймэл оюун цэргийн урлагт амжилттай нэвтрүүлэх нь Батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
    Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЗХЖШ, БХЭШХ, Төрлийн цэргийн командлал, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн судлаачид онол-арга зүйн III семинарыг амжилттай зохион байгууллаа.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ