Эдийн засгийн луйврын сэтгэлгээ, хууль дүрэмгүй байдлын ноёрхол дээд цэгтээ тулсан учраас дийлсэн нь дэлдийснээ гэгчээр ажил олгогчид залуучуудын хүч хөдөлмөрийг хямд сорж байгаад шантран ажлаа орхих эсвэл бие эрүүл мэндээрээ хохирон хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүртэл боолчилдог тогтолцоо байсаар байна. Ганц тор хүнс дэлгүүрээс худалдаж авахад цалингийн мөнгө нь урсчихдаг харгис эдийн засаг, зах зээлийн орчинд шударгаар шаргуу ажиллаад, өдөр шөнөгүй зүтгээд ч амьдрах, гэр бүлээ тэжээх өр шир, зээл төлбөрөө хаах бололцоо улам бүр хумигдаж байна. Гэтэл эрх баригчид эдийн засаг сайжирч, иргэдийн амьдралд орлого нь багагүй өсөн нэмэгдэж, сайн сайхан цаг ирж байгаа талаар ам уралдан шаагилдах. Гэвч бодит байдал тун амаргүй байна.
Өнөөдөр өргүй өрх гэр бүл Монголд байхгүй. Худалдааны салбар нь зээлээс, үйлдвэрлэл нь өсөн дэвжих бололцоогүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн цөм гаднаас буюу нэг улсаас хамааралтай.
Хятад нүүрс, зэс, алтаа худалдаж авахаа болиход л улсаараа өрийн дарамтад живж мэдэх нөхцөл байдал бий болжээ.
Улсаа аварч, баялагт нь эзэн болгоно гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хаа байна? Зүрх сэтгэлд нь зүсэм талхаа яахаа мэдэхгүй байгаа ард түмэн бус ээлжит сонгуульд хэрхэн намаа ялуулах тухайгаа бодож тархиа гашилгах төрийн түшээдийн цэвдгийг ээ? Харангуй нүхнээс гарч хөдөлмөрөөрөө амьдарч болдог эрүүл гэгээлэг нийгэмд оршин амьдрахыг хүсэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1