Гэтэл төр засгийн жолоог сүүлийн хэд гурван арваны турш атгасан намуудын төлөөлөл олигархи улс төрчдөд нүүрс, алт, зэсийг ухаж хурдхан долларын тэрбумтнууд гэгдэн оффшор дансандаа мөнгө хураах тухай л мэрийцгээхээс малч ахуй нүүдэлчин соёл, малчдынхаа аж амьдралын төлөө гараа ч хөдөлгөсөнгүй.
Гэтэл Монгол хүн л болсон хойно тарган хонины мах идэцгээн ноолууран хувцас өмсөцгөөн цагаан сар наадмаар Монгол дээлээрээ чамирхаж зарим нь өөрийн нэр дээрээ худалдаж авсан морио уралдуулж аархана. Аливаа бүхэн эерэг сөрөг олон талтай ч төрийн бодлого дан ганц уул уурхай руу хошуурч дархлаагаараа өдий хүртэл тэссэн унаган ахуй соёл маань ийнхүү улам бүр гүн гүнзгий аюулд орсоор.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1