Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Монгол улсад дундаж цалин 1.8 сая төгрөг байна гэв…

    2023 оны нэгдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.

    Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.

    Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ