Энд нэг сонирхолтой баримт дурьдахад Тамсагийн сав газарт бүтээгдэхүүн хуваах гэрээ үзэглэсэн жил төрсөн хүүхдүүд 2023 онд 30 нас хүрч Монгол улс 1л тосоо түүхийгээр нь урд зүгт тээвэрлээд улсын төсөвтөө 200төг л оруулдаг. Дэндүү харамсалтай. Тусгаар тогтносон улс атлаа өөрсдийн баялагтаа ард түмэн нь эзэн болж чадахгүйгээр барахгүй газар нутаг нь сүйрч ан амьтан мал адгуус хиарч байхад төр хойрго хандах нь ямар учиртай вэ?
Энэ асуудал дээр тэмцэл өрнүүлж шударга ёс шаардаж, хууль шүүхийн биелэлтэд зоримогоор хяналт тавьж байгаа иргэн Г.Адилбиш цахим хуудсандаа гараа Петрочайнагийн машинаас гавласан байдалтай зурагаа нийтлээд дараахь шаардлагыг тавьжээ.
Дайраад гар новшнуудаа, цагдаа хүчнийхэн хүчээр тэмцлийг зогсоож ачаад явчихдаг учир үүнээс өөр арга олдсонгүй
Петрочайна, болон Монголын төрд үгээ дайж байна. Төр төмөр нүүрээ Петрочайнаад үзүүлэх цаг болоогүй юу?
30 жилийн нүүр үзсэн, Монгол улсад ашиггүй дээрмийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилж, сайжруул.
312 тэрбумын татварын өрийг төлүүл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Экологийн эсрэг эрүүгийн хэргүүдэд нь яаралтай хариуцлага тооцуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг ногдох нөхөн төлбөрийг төлүүл
Экологийн сүйрэл үйлдсээр бга хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцуул
1л газрын тос олборлохдоо 3л гүний ус ашиглах, экологид хөнөөлтэй Петрочайнагийн тусгай зөвшөөрлийг цуцла
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1