Мягмар, 5 сар 13, 2025

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бороо, хугацааны эцсээр уулархаг нутгуудаар хур тунадас орно.

Хур тунадас: 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 9 дүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, хугацааны эцсээр уулаараа хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 29-31-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 9 дүгээр сарын 02-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна. Шөнөдөө Монгол Алтайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 9 дүгээр сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд бүх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27, 28-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 30-нд өдөртөө, 30-наас 31-нд шилжих шөнө, 9 дүгээр сарын 4-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, 31, 9 дүгээр сарын 1-нд бага зэрэг сэрүүснэ. 9 дүгээр сарын 4-нд хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
spot_img

Холбоотой мэдээ