Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Технологийн компаниуд ажилтнаа цомхтгож байна

    Энэ сарын 20-нд Ройтерс агентлагийн мэдээлснээр, Google-ийн үндсэн компани болох “Alphabet” компани ажилчдад зориулсан санамж бичигтээ, “эдийн засгийн бодит байдал өөр” байгаагийн улмаас компанийн 12 мянга орчим ажилтнаа цомхотгох хүндрэлд нүүрлэв. Тус компани хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлж, туршилтын төслүүдийг дэмжигч ажилтнуудаа цомхотгох болно гэж мэдэгджээ.
    Ажлаасаа халагдсан ажилтан нь тус компанийн нийт ажилчдын 6 хувийг эзэлж байна. Амазон, Майкрософт, Метаверс платформ зэрэг технологийн компаниуд өмнө нь олон тооны ажилчдаа халсан юм.
    Эверко олон улсын стратеги, хөрөнгө оруулалтын группийн шинжээч Марк Махани хэлэхдээ, “Alphabet компанийн дээд амжилт тогтоосон ажилтнуудын тоо 2023 оны санхүүгийн жилд асар том ашгийн эрсдэлийг бий болгож байна” гэжээ. Ажилтнаа цомхтгох нь тус компанийн зардлыг 2 тэрбум 500 саяас 3 тэрбум ам доллар хэмнэнэ” гэж шинжээч Бернштейн үзэж байна.
    “Alphabet” компани ажилтаа цомхтгож эхэлснээр, АНУ-ын дөрвөн том технологийн компани сүүлийн хэдэн сарын хугацаанд нийт 51 мянга гаруй ажилтнаа халжээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүндрэлтэй байгаа нөхцөлд, эдгээр тоо баримт нь хүмүүсийг эдийн засгийн уналтад улам илүү айдас төрүүлж байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ