Бусад
    Бямба, 3 сар 7, 2026

    “БАТЛАН ХАМГААЛАХ СЭРГЭЛТ” БОДЛОГЫН ТӨВД ХҮН БАЙНА

    Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 065, 284 дүгээр ангиудад “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон Батлан хамгаалахын сайдын албан даалгавруудыг таниулах ажлын хүрээнд нийт бүрэлдэхүүнтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулав.
     Бригадын генерал Ч.Гандирваа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийн талаарх мэдээлэл хүргэж, энэхүү бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн нэг бүрийн оролцоог чухалчилж “Эх оронч Монгол” байхыг уриаллаа.
     Мөн БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах боловсрол, сургалтын бодлого хариуцсан шинжээч дэд хурандаа Э.Дорждэрэм Сайдын 2024 оны 1, 2, 2025 оны 1 дүгээр албан даалгаврууд болон Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайдын 2025 оны А/05-А/07 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цэргийн алба хаагчийг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журам”-ын талаар танилцуулга мэдээллийг бие бүрэлдэхүүнд хийлээ.
    Түүнчлэн уулзалтын үеэр ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн менежментийн хөтөлбөрийн дэд профессор багш П.Мөнхтөр “Байгууллагын соёл” сэдвээр сургалт зохион байгуулж, байгууллагын соёлын үндэс суурь нь алба хаагчдыг хандлага, төлөвшил гэдгийг онцлов.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ