Бусад
    Пүрэв, 4 сар 10, 2025

    Шонхор шувуу агнах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай

    Шонхор шувуу агнах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд үзэж байна.

    Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, барьж байгаа талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

    Энэ дагуу хяналт шалгалт явуулж гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ.

    Цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөвшөөрлийг ил тод, нээлттэй байлгах шаардлагатай гэж үзэж байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ