Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн яамны сайд Чимидийн Хүрэлбаатар бүх насаараа төрийн өндөр албанд ажиллахдаа ямагт Монгол улсын эдийн засаг санхүүг барьж ирсэн. Түүний улс төрчид, намынхан нь хүртэл “ хөгжлийг гацааг, гаднын эрх ашигт үйлчлэгч” хэмээн илт мэдээллээр удсан. Саяхны жишээ дурдахад тэрээр хөрөнгө оруулалтыг хууль өргөн барихдаа улсын аюулгүй байдлын ноцтой зөрчсөн зарим агуулга шургуулж УИХ-ын даргын идэвхийлэн ажилласны хүчинд уг хууль нэг удаа парламентын босгыг давж чадаагүй. Монгол Улсын газар нутгийг харийнханд урамшуулалд өгч болохгүйг энэ цаг үеийг бидэнд бүү хэл өнгөрсөн үеийн түүхийн тэмцэл зүтгэл ирээдүйн чиг баримжаа харуулдаг.
Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд үүний эсрэг ажилласан нь улсын эрх ашгаас урвасанд тооцогдохгүй учир мэдэх хүмүүс анхааруулсаар байна. Харин сүүлийн үед бас нэг анхаарал татсан асуудалд түүний нэр холбогдоод байна.
Тухайлбал ногоон автобусны сонсголын үеэр хот хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар: “Парк шинэчлэлийн асуудал Засгийн газрын ажил биш ч Эдийн засаг хөгжлийн сайд болон Сангийн сайд нар энэ асуудлыг оруулж ирсэн” гэсэн нь улсын төсвийг хууль зөрчин дур мэдэн худалдан авалт хийлгэх асуудлыг анхлан тавьсан этгээд нь Ч.Хүрэлбаатар хэмээн шууд бусаар нэрлэсэн хэрэг. Харин энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэхдээ. “Улсын төсвөөс мөнгө шийдэж өгчээ гээд уурлаад байгаа юм уу” гэхээс өөр үндэслэлтэй тайлбар хийгээгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1