Бусад
    Бямба, 5 сар 4, 2024

    Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу

    Улаанбаатар хотын дарга Х. Нямбаатар НИТХ-аар бус томилгоогоор нийслэлийн удирдлагаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед олон зураглаач, сэтгүүлчид дагуулан хотын гудамжаар ажиллав. Нийтийн эзэмшлийн талбай, газрын асуудлаар нэлээдгүй хүчтэй мэдэгдэл шийдвэрүүдийг гаргаад байгаа тэрвээр ийнхүү олон нийтэд хүчтэй харагдах арга хэрэглэн сайн менежер мэтээр харагдаж яваа нь улс төрийн шалтгаантай байж болох уу. Нэгэнтэй улс төрд оролцохгүйгээ мэдэгдсэн тэрвээр нийслэлийн намын ажилд ч оролцох завгүй яваа бололтой. Хотын бугширмал газрын наймааны асуудлыг задлах оролдогыг амжилттай гүйцэлдүүлж байгаа түүнд улс төрийн цаашдын замналаа тодорхойлох шаардлага залуу лидерийн хувьд байж таараа. Харин экс хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа гэх аж. Хэрвээ ирэх сонгуульд хотын намыг удирдсан нь ялалтад хүрвэл цаашлаад орон нутгийн сонгуульд ч нөлөөгөө хадгалахыг чармайж таараа. Энэ утгаараа залуу хотын даргын амбиц хаана ахицтай байгааг таашгүй ч улс төр хийх хүрээ хумигдмал хотын даргын ажлыг “ хорооны дарга мэт авирлах” аргаар санаагаа илчлэх пи арын шинжтэй үйл ажиллагаа явуулж байж болох юм.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ