Бусад
    Лхагва, 4 сар 16, 2025

    Хятад, Оросын залуучуудын спортын наадам эхлэв

    Хятадын Биеийн тамир спортын үндэсний газар, Чүнчин хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй Хятад, Оросын залуучуудын есдүгээр наадам Чүнчин хотоо эхэллээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Шэн И Чинь нээлтийн ёслолыг эхлүүлж, Оросын Спортын сайд Олег Матыцин нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

    2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 2023 оныг Хятад, Оросын спортын солилцооны жил болгон зарласан юм. Тус тэмцээн нь энэ оны хоёр орны спортын солилцооны онцлог арга хэмжээ болж байгаа бөгөөд Хятад, Оросын нийт 440 төлөөлөгч Чүнчин хотод 8 үндсэн, 62 салбар төрөлд өрсөлдөх болно.

    Энэхүү арга хэмжээ нь хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, залуучууд хоорондын нөхөрлөл, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах зорилготой юм.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ