Бусад
    Баасан, 4 сар 18, 2025

    Ямар нэг сангаас зээл авсан төрийн түшээд, улс төрдчийг цэвэрлэх…

    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан төрийн түшээд УИХ, ЗГ-ын танхимд дүүрэн. Гэтэл үүний араас БЗС-аас үр хүүхдээ гадаадад их хэмжээний доллар авч сургаад төлдөггүй даварсан улс төрчид толгой цохиж, тоо нь улам олширч байна.
    Ажиглаваас боловсролын зээлийн сангийн мөнгөөр гадаадад сурсан баячууд, эрхтэн дархтнуудын танхил хүүхдүүд Монголын нийгмийн элит хэсэг бололтой. Ингэхээр манай төрийн тогтолцоо, нийгмийн байдал тогоо нь уруугаа харсан гэсэн үг. Өөрөөр хэлвэл төлбөрийн боломж тааруу хэр нь гадаадад суралцах нөхцөл бүрэн хангасан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх байгуулагдсан гэх боловсролын зээлийн сан борчуудыг мартаж баячуудыг тэтгэх сан болж хувирчээ.
    Ямар нэг төрийн сангийн зээл гэдэг бол татварын төлөгчдийн мөнгө. Тэнд хэн нэг дарга нарын хүүхдүүд, хамаатан садан, төрийн мэдээлэлд ойрхон эрх мэдэлтнүүдийн мөнгө хадгалагдах учир байхгүй. Ердөө л ухамсаргүй, ухвар ухаантай улс төрчдийн хулгайлах сэтгэлгээ, өлөн хүслийн гороор Монгол улс ядуу байгаа юм.

    Татварын дарамт, үнийн өсөлт, үйлдвэрлэлгүй болхи эдийн засгийн хажуугаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн, чадлынхаа хэрээр сургаж боловсруулан хөл хөсөр гар газар явуулж, болохгүй бүтэхгүйн олон шалтаг шалтгааны цаана улсаа ядууруулж, хулгайлах донтой өлөн улс төрчдийн хүүхдүүдийг ээж аавтай хамт элдэв сангийн мөнгөөр баян чинээлэг амьдруулдаг гэхээр Монголын ард түмэн дэндүү хөдөлмөрч тэвчээртэй аж.

    Бусдын боломжийг булаахаас ер ичдэггүй олигархиудаас ухаарал, уучлал, өөрчлөлт хүсээд огт нэмэргүй. Ямар нэг сангаас зээл авч баяжиж хөлжсөн улс төрчдийг төрд ойртуулдаггүй хууль батлагдвал тогтолцооны өөрчлөлт нэртэй улс төржилтөөс илүү үр дүнтэй шударга алхам болно.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ