Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    МАН ТАРВАЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ

    Төрийн гурван өндөрлөгөөс хоёр нь нэр холбогдоод байгаа БЗС-ийн асуудал нийгмийн анхааралд өртсөн хэвээр байна. Монгол Ардын Нам төрийн эрхэнд арваад жил үнэмлэхүй олон тоогоор ялж эрх мэдлийн аархал, эдийн засгийн өндөр савлагаанд 7 жил өнгөрлөө.
    Боловсролын зээлийн санг тоносон асуудал аудитын баримтаар олон нийтэд зарлагдан шүгэл үлээсэн мэргэжилтэн багш шударга ёс зүйн жишээ гэгдэж байна. Харин эрх баригчдын хувьд Лүндээжанцан, Нямдоржтонгуудаас эхлээд Боловсролын сайд Л.Энхамгалангийн хамаарал бүхий хүмүүс нь хүртэл олон сая төгрөгөөр гадаадад суралцжээ. Төрийн түшээд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаараа өөртөө элдэв төрлийн эрх олгож, ард түмний боломжийг зүсэн зүйлиийн хууль бус аргаар ашиглах хамгийн хор хохиролтой гэмт хэрэг. Гэтэл үүнийг дэнслэх учиртай шүүх засаглал хаана байна? 60 тэрбум, ЖДҮ, нүүрсний хулгай, нийгмийн даатгалын мөнгийг хулгайлсан, оффшор, Хөгжлийн банкийг тоносон… гэх мэтийн олон гэмт хэргийн шийдвэрлэлт яав? Улс төрийн тойм зурагаар нь харвал эрх баригч намд хулгайчдын зонхилох хэсэг нь хадгалагдаж ичих нүүргүйгээр илчлэгдэнгүүтээ”…АН л буруутай, АН л хулгайч” гэдэг бохир аргаа хэрэглэсээр.

    Энэ олон хулгай луйвар, шамшигдуулалт, авлигалын мөртэй мөнгөний баримтууд нь ил болсоор байхад мэлздэг, төлсөн төлөөгүй, устгасан устгаагүй гэж гүрийдэг улс төрчид, улсын их хулгайч түшээд ичиг ичиг.

    Өнөөгийн байдлаар Монголын ард түмний 90 хувь нь үр хүүхдээ дотоодын их сургуульд сургах зардлыг өрхийн төсвөө танан байж шар махтайгаа хатаж гаргадаг. Гэтэл дарга ангийнхан элдэв сангийн мөнгөөр эх орноо харьд нүдний булай болгож байна. Мэдээллийн асар хурдтай эринд төрөө тонож, түмнээ ядууруулж буй Монголын цөөхөн улс төрчдийг гэхээс илүү тэдэнд хариуцлага тооцуулж чаддаггүй ард түмнийг шүүмжлэх болов уу.
    Нохой хаяглахдаа шээсээ шороогоор булдаг бол МАН бөгшүүлэхдээ жирийн ард түмэн рүү шүлсээ хаядаг аж. Өндийх ч тэнхэлгүй өмөгт нь үнэгчлэх сөрөг хүчнээ буруутгасаар сонгуультай золгоно гэвэл тэнэглэл. Харин төмөр замаар тээвэрлэгдэн төсөвт төвлөрөх жоохон мөнгийг тэнцүү хуваагаад хүрчтихэж болохгүйдэх МАН-ын дотоод зодоон ард түмэнд яр шарх л нэмэх болохоор хаа хаанаа толхилцоонтой. Ерөнхий сайдын хувьд нэгэнт мөхөх үү сэхэх үү дээрээ тулж өдий хүртэл дэнжигнэсэн учир яаж ийгээд суудалтайгаа зууралдсаар намтайгаа нэг үзэлцэж, заримдаа намиатсаар.

    Хулгайн асуудлыг хөндөх нь компаний аж ахуйн даргын хувьд тун хялбар ч хариуцлага тооцох гэхээр ерөнхий захирал, хурлын дарга хоёр нь хөдлөж өгөхгүй байгаатай л адилхан үйл явцууд хөвөрч байна. Харьцангуй залуу ч намынхантайгаа үзэлцэхээс өөр сонголтгүй мөчлөг гүйцэтгэх засаглалын тэргүүнд ногдох.

    Улс төрчдийн эхнэр, хүүхэд, хамаатан садан, ах дүүс цөм гадаадад их хэмжээний зээлийн сангийн мөнгөөр тэтгүүлж Монголын олон мянган өрхүүдийн бодит амьжиргаа талхны мөнгөө аргацаахад тархиа гашилгах нь тэгш бус байдлын дүр төрх. Ямар нэг хулгай луйвар, гэмт хэрэгт нэр холбогдсон л бол тэр хүн түмнийг төлөөлөх эрхгүй болж, хуулийн дагуу шийтгэгдэх энгийн эрүүл тогтолцоо л үгүйлэгдэнэ. Онгойход хэцүү цүүц цуургатай, огт түлхүүргүй цоожлогддог тогтолцоо гэж хаана ч байхгүй. Ердөө л ёс зүйн хэмжээсийг эрх зүйн зарчимд нийцүүлвэл болох нь тэр.
    Нийслэлийн төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн зүгээс УИХ тар, намуудыг татан буулга гэж шаардах нь ч зөв. Ёс суртахуунгүй хулгайн сэтгэлгээтэй хэсэг бүлэг мафи төрийн ордонд үүрлэж, онгорхой сиймхийгээр нь түмний зовлон зүдгүүрийн уг үндэс болсон авлига хээл хахууль нүүрсний утаа шиг нүүгэлтэж байна.

    Хэнээс ч хэдийг ч гуйдаггүй бор зүрхээрээ амьдарч хүн амыг өлсгөлөнд нэрвэгдүүлэхгүйг хэдэн мянганы уламжлалт ахуйгаараа дааж, хэрдээ байхгүй хэцүү ачаа үүрч яваа малчид хаврын шамрага хаяагүй тэнгэрийн гамшигт өртөж хотоо харлуулж, голоо самардахад төрийн түшээд нь бодлого зангидахын оронд борвины баастайгаа, бохир хулгайн мөнгөө далдлах гэж баацганах…

    Ард түмнээ дарамталдаг, хүчирхийлдэг, дээрэмддэг улс төрчдийг төрөөс бүр мөсөн цэвэрлэх алхам Монголын агуа түүхтэй ард түмний үр садад юу ч биш амархан. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг бус ичдэггүй улс төрчид цэвэрлэгдэх цаг.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ